Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирус илэрлээ

Нийтэлсэн: Админ 2020-03-17 10:53:15

Эрүүл мэндийн яам 22 цаг 52 минутад мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар өнөө өглөө Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ.

Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Бид тооцоолж байсны дагуу иргэдийг нэг бүрчлэн тусгаарлан зохион байгуулсан.

Францаас Берлинээр дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна” хэмээн мэдээллээ.