"Туушин" ХХК-ийн хамт олон ЭМЯ-нд 30 сая төгрөг хандивлалаа

Нийтэлсэн: Админ 2020-03-16 10:16:33

Туушин ХХК ЭМЯ-нд гучин сая төгрөгийн мөнгөн хандив өргөж, мөн эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртөгөөр тээвэрлэхээ илэрхийлэв.

Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж байгаа шинэ коронавирусын (Covid-19) халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар эрдэлээс сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч, албан хаагч нарт талархал илэрхийлж, гучин сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.

Мөн аюулт өвчнөөс хамтдаа сэргийлэх, даван гарахад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн хэрэглэл, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөөр тээвэрлэн авчирч хамтран ажиллахад бэлэн байгаагаа "Туушин" ХХК-ийн дэд захирал Ж.Монголжингоо мэдэгдлээ.