Улаанбаатар төмөр замаас МЭДЭГДЭЛ гаргалаа

Нийтэлсэн: Админ 2020-03-10 12:31:10

УОК-ын шийдвэрийн дагуу 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн-2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд зорчигчийн галт тэргээр зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг шимтгэл хураамжгүй буцаалт хийнэ. /жич: бүх касс дээр очиж буцаалт хийх боломжтой./

Өнөөдрийн орон нутгийн чиглэлд аялах бүх галт тэрэг цуцлагдсан тул тасалбараа яаралтгүй буцаах боломжтой.

2020.03.10-нд аялах УБ-Эрхүү чиглэлийн № 305-р галт тэргээр зөвхөн гадаадын иргэнийг тээвэрлэнэ.

89374330_1101262366876216_773923175112114176_n.png?_nc_cat=106&_nc_sid=8024bb&_nc_oc=AQlv1aeMhH6kOCJ6VQ5ICy3uYaY2uiUx5R07QzjOASP8ZhUGi6J_6RPNSfc2WDPpk9I&_nc_ht=scontent.fuln3-1 Улаанбаатар төмөр замаас мэдэгдэл гаргалаа

Улаанбаатар төмөр зам ХНН