Мартын 8: Эмэгтэйчүүд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ

Нийтэлсэн: Админ 2020-03-05 15:45:21

Москва хотын захиргаа эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 8-нд өвөрмөц бэлэг барихаар шийджээ. Энэ өдөр эмэгтэйчүүд Москва хотын музейг үнэгүй үзэж, нийтийн тээврээр мөнгө төлөлгүй зорчих ажээ.

Үнэгүй үйлчлэх музейн жагсаалтыг Москва хотын захиргааны сайтад байршуулсан байна. Москва хотын нийтийн тээврийн бүх компани хотын захиргааныхаа энэ санаачилгыг санал нэгтэй дэмжжээ.