"Бат бөх" ХХК-иас 1000 ширхэг маск хандивлав

Нийтэлсэн: Админ 2020-03-04 16:09:16
 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт "Бат бөх" ХХК-ийн хамт олноос өнөөдөр 1000 ширхэг маск, албан хаагчдын дархлааг дэмжих аарцны ундааг хандивлалаа.
Тус компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинэ төрлийн коронавирус буюу COVID 19-оос урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцож, иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж буй төрийн албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийлж дэмжлэг үзүүлсэн байна.
Энэ хүнд цаг үед төрөөс гаргаж буй аливаа шийдвэрийг дагаж, иргэд болон албан хаагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж, хамтран ажиллаж буй тус компанид талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.