ЭЕШ-т бэлтгэхэд зориулсан теле хичээлийг боловсруулж байна

Нийтэлсэн: Админ 2020-03-04 10:01:04

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байсан бол өнгөрсөн сард уг хугацааг сунгах шийдвэр гарсан юм. 

Иймээс энэ сарын  14 -ний өдрийг хүртэл өмнөх теле хичээлийг давтан хүргэх юм. Энэ хооронд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм. Тухайлбал,  энэ сарын 09-өөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байгаа аж.