“Тэс” адууг үүлдрээр баталгаажууллаа

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-12 15:05:52

Завхан аймгийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын хурд-уналга-эдэлгээний чиглэлийн “Тэс” адууны галбир, бие цогцос, үүлдэрлэг байдал, хурдлах чадвар, ашиг шимийн үзүүлэлтийг нь харгалзан бие даасан үүлдэр болохыг баталгаажууллаа. Ингэснээр Монгол Улсын малын удмын санд “Монгол”, “Галшар”, “Тэс” гэсэн гурван үүлдрийн адуу бүртгэлтэй болж байна. 1978 онд Увс аймгийн Тэс суманд гавьяат зоотехникч Д.Самданжамц нарын хүмүүс “Тэс адууны улсын үржлийн фермийг байгуулж байв. Тэс адуу нь өнгөрсөн жилийн мал тооллогын дүнгээр 97.5 мянга хүрчээ.