Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэнэ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-12 13:11:40

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Үүний дунд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр боллоо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилов.