Түргэн тусламж үзүүлсэн эмчид танхайрч, автомашиныг нь санаатай мөргөжээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-12 12:23:00

Өнгөрсөн шөнө (арванхоёрдугаар сарын 11)-ийн шөнийн 01:10 цагт Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй “хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч, тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна. Энэ үед өвчтөнийг зайлшгүй эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч, эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулсан байна.