Хоёр иргэнд орон сууц олголоо

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-12 12:12:30

Эрдэнэт хот болон Анхдагч илгээлтийн эздийн өдрийн баярын хурал “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Баярын хуралд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар болон Эрдэнэт хот, Орхон аймгийн үе үеийн удирдлагууд, Эрдэнэт хотын хүндэт иргэд, Хөдөлмөрийн баатар, гавъяатууд оролцлоо. Энэ үеэр 1977 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийн нэг Ч.Чүлтэмсүрэн, Монголын Ардчилсан холбооны анхдагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Батлүндэн  нарт орон сууц олгохоор шийдвэрлэж “Батламж”-ийг гардуулав. Мөн гадаад, дотоодын жуулчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах, Шинэ бүтээл оновчтой санал боловсруулсан, шинэлэг технологи хөгжүүлж, орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ажлын байр шинээр бий болгосон ААН, бизнес эрхлэгчдийг шагнаж урамшуулав.