Б.Амархүү давж заалдана гэв

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-11 11:27:27

Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Шүүгдэгч  Б.Амархүүд  2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл Б.Амархүү шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ.