Регистрийн дугаарыг чипэнд шивдэг нууцлалтай болгоно

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-11 10:42:38

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд УБЕГ иргэдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар төлөгчийн дэвтэр, жолооны үнэмлэх гэх мэт маш олон бичиг баримт, үүрч явах асуудлыг цэгцлэх юм. Энэхүү бичиг баримтын мэдээллийг 12 оронтой дугаарт оруулсанаар хялбарчлах юм байна. Иргэний үнэмлэхний загварыг шинэчлэхдээ регистрийн дугаарыг иргэний үнэмлэхний чипэн дотор шивдэг болж, улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр төрсөн газар, төрсөн он бүхий регистрийн дугаарыг 12 орон бүхий тоогоор нууцлагдмал болгоно. Иргэд тухайн дугаараа хэлээд төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авах боломжтой болох юм. 

-->