Салбарын албан хаагчдад ёс зүйн сургалт явууллаа

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-10 16:30:31

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, салбарын албан хаагчдын ёс зүйн боловсрол, мэдлэгийг сайжруулах талаар олон арга хэмжээ авч ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Дээд боловсролын шинэчлэлийн төсөлтэй хамтран их, дээд сургуулиудын удирдлага, багш болон багш мэргэжлээр суралцаж буй төгсөх дамжааны оюутнууд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хаагчдад зориулан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд олон улсын мэргэжлийн ёс зүй, багшийн мэргэжлийн ёс зүй, хувь хүний ёс зүй, төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр цуврал сургалтууд зохион байгууллаа. Сургалтад дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш, оюутан, яамны албан хаагчид нийт 600 хүн хамрагдав. Сургалтыг АНУ-ын “Concordia University”-н доктор Eugene P.Kim, Монгол Улсын “Аксел фишер академи”-н гүйцэтгэх захирал Ш.Амартүвшин нар хамтран явууллаа. Ёс зүйн онол, олон улсын чиг хандлагын өөрчлөлт, мэргэжлийн ёс зүйн онцлог, хувь хүний ёс зүй нь бүх ёс зүйн суурь болох талаар сонирхолтой, үр дүнтэй лекц уншиж, шинэлэг мэдээллийг олгосноороо энэ сургалтууд үр дүнтэй боллоо.