"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-10 12:29:56

"Хурд", "Харанга"-ын тоглолт өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болно. Хоёр хамтлагийн уран бүтээлчид нийт 10 гаруй уран бүтээлээ үзэгчиддээ хүргэнэ. Тоглолт үнэ төлбөргүй бөгөөд хүссэн хүн болгон Төв талбайд ирж үзэх боломжтой аж. Энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа  хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй. Түүхэн энэ өдрийг тохиолдуулан "Хурд", "Харанга" хамтлагийнхан ийнхүү тоглолтоо хийж байгаа юм байна.