Мэдээлэлд дүн шинжилгээ хийх технологийг туршиж байна

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-10 11:11:06

   Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран “Мэдээ, мэдээлэл, санал асуулгыг SMS-д суурилсан системээр цуглуулах технологийг турших” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад ОБЕГ, ХХААЯ, НҮБ, МУЗН, “Мерси Кор” олон улсын байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа юм. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, санал асуулгыг мессеж хэлбэрээр хүлээн авч, дүн шинжилгээ хийх технологийг сургалтаар туршиж, хэлэлцүүлгийг өрнүүлж байна