Маргааш бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10 минутын хугацаатайгаар хаана

Нийтэлсэн: Админ 2019-11-28 11:47:00

Энэ сарын 29 буюу маргааш замын хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцохыг уриалж, “Хичээх өдөр” арга хэмжээг зохион байгуулах юм байна. Зургаа дахь удаагийн энэхүү арга хэмжээг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан маргааш 11:00 цагаас 10 минутын хугацаанд бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар боллоо.