Нөгөөдөрөөс энэ баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн хүүхдийн автобус явж эхэлнэ

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-13 16:11:00

Энэ баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн хүүхдийн автобус явж эхэлнэ. Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөх юм байна. Үүнд 2-5 дугаар ангийн сурагчид хамрагдах юм. Нийт 40 автобус хүүхдэд үйлчилнэ. Нийтийн тээврээс хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж байна.