Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монголын 16 тамирчин өрсөлдөнө

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-07 12:57:20

БНСУ-ын Чэжү хотод бодибилдинг, фитнессийн насанд хүрэгчдийн ДАШТ тус арлын “International convention center” спортын ордонд энэ сарын 8-10-нд болно. Тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 16 тамирчин өрссөлдөх юм. Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Хэрлэн, Ч.Мянганбилэг, Э.Энхманлай, С.Дуламрагчаа, Б.Хүсэлтүвшин, Б.Лхагвадорж, С.Нарангэрэл, Ж.Баянмөнх, эмэгтэйчүүдэд Г.Гансаруул, Х.Далайжаргал, З.Ариунаа, Д.Энхбилэг, З.Оюун-Ундрах, Б.Адъяахүү, Б.Солонго, Н.Ануужин нар өрсөлдөнө.