Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-06 11:39:00

Жүдо бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийнхний жүдо бөхийн тэмцээн түүний төрлөх нутаг Увс аймгийн Баруунтуруун суманд боллоо. Энэ тэмцээнд 16 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд хөвгүүдийн 24 кг-ын жинд П.Батжаргал, 27 кг-д Г.Мөнх-Эрдэнэ, 30 кг-д Н.Амгаланбаатар, 34 кг-д Б.Дашхорол, 38 кг-д Б.Алтансүх, 42 кг-д Т.Очирсуурь, 46 кг-д Г.Батсайхан нар жин тус бүртээ алтан медаль хүртсэн байна. Харин охидын 28 кг-ын жинд А.Энхжаргал, 32 кг-д Н.Нямзул, 36 кг-д Г.Хишигбаяр, Б.Өлзийхүү, 44 кг-д Г.Сэвжидмаа нар аваргаллаа.