Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нар Осакагийн татамид гарна

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-05 12:13:00

Японы Осака хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 22-24-нд болно. Энэ тэмцээнд 101 орны нийт 646 тамирчин зодоглохоо мэдүүлсэн бол манай 14 жүдоч оролцох юм байна. Манай тамирчдын тухайд гэвэл, олимп, дэлхийн дэвжээнд гялалсан олон шилдэг тамирчин барилдах нь. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболдш Э.Ариунболд, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа нар Осакагийн татамид хүч үзэхээ мэдүүлжээ.