Увсын сумын заануудын гурав дахь түрүү

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-03 19:28:14

Монгол бөхийн өргөөнд сумын заан цолтой бөхчүүдийн арваннэгдүгээр сарын барилдаан өнөөдөр болж, Увс аймгийн Давст сумын харьяат сумын заан Баасанжавын Сэр-Од 10 даван түрүүллээ. 88 дахь удаагийн энэхүү барилдааны үзүүрт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат сумын заан Ёндонгийн Гантулга шалгарсан байна. Б.Сэр-Од энэ барилдаанд гурав дахиа (2017, 2018, 2019 онд) түрүүлж байгаа нь энэ. Тус барилдааны улирлын эхний түрүүг сумын заан Б.Батбаян, удаахыг Х.Бумбаяр (хоёул Увс аймгийнх) нар авсан бол гурав дахь барилдааны түрүү бөхөөр Увс нутгийн залуу Б.Сэр-Од тодорч байна.