Монголын циркчид мөнгөн цом хүртжээ

Нийтэлсэн: Админ 2019-11-01 12:59:00

Монгол циркийн хөгжлийн төвийн залуу уран бүтээлчид Олон улсын тэмцээнд мөнгөн цом хүртжээ. Тодруулбал, БНХАУ-ын Учао хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн аравдугаар сарын 25-30-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид шааригтай акробатын үзүүлбэрээр мөнгөн цом хүртсэн байна.

Монголын циркийн уран бүтээлчдийн хувьд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн төгсөгчид юм байна. Тэд өмнө нь энэ уран бүтээлээрээ Олон улсын дөрвөн тэмцээнд оролцож, нэг алт, гурван мөнгөн цом хүртэж байжээ. Тун удахгүй тэд Франц Улсад болох “Grenoble” Олон улсын циркчдийн тэмцээнд оролцох аж.