Р.Франклин: Би бөхийн бэлтгэлээ бүргэдийн дэвэлт шиг бүжгээс эхэлсэн

Нийтэлсэн: Javkhlan 2019-10-29 11:34:00

Зураг дээрх зодог шуудагтай хоёр хүний нэгийг монголчууд сайн мэднэ л дээ. Харин нөгөөх нь тулааны спортын нэрт тамирчин Рич Франклин юм. Рич Франклин өнгөрсөн зун манай оронд саатах үеэрээ монгол бөхийн өмсгөл өмч, залуу аварга Н.Батсууриас мэх сурсан юм байна. Монгол бөхийн бэлтгэл өөрт ямар байсан талаар Франклин сэтгэгдэлээ ийн илэрхийлжээ. “Монголчууд гуравхан сая хүн амтай улс хэрнээ олимпийн наадмаас 26 медаль хүртсэн. Эдгээрээс 24 нь тулааны спорт буюу жүдо, бокс, чөлөөт бөх. Би Монголын уламжлалт бөхийн аварга Н.Батсуурьтай бэлтгэл хийж байна. Хэрэв надад хангалттай итгэл байвал би уулыг ч хөдөлгөж чадна. Гэвч түүний инээмсэглэлийг ажвал би өөртөө итгэх итгэл сул байгаа бололтой. Би бэлтгэл сургуулилтаа бүргэдийг дуурайдаг (дэвээ шаваа) уламжлалт бүжгээс эхэлсэн. Жил бүр баяр наадам зохион явуулж, түрүүлсэн бөх нь хамгийн том цолыг хүртдэг. Нэг дор 512 бөх барилддаг, хамгийн урт хугацаанд үргэлжилсэн барилдаан нь 1:20 цаг хүртэл үргэлжилсэн нь саяхан юм билээ” хэмээн бичжээ.