Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн болно

Нийтэлсэн: Админ 2019-10-22 13:05:20

Жүдо бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн нэрэмжит "Аваргын гараа" жүдо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн болно. Тэмцээн түүний төрөлх нутаг Увс аймгийн Улаангом хотод ирэх сарын 4-6-нд болох юм байна. Д.Сумъяа баатар Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн бөгөөд тус сумаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, улсын аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат нарын цуутай бөхчүүд төрөн гарсан байдаг.