Хувийн нууцаа нийгмийн сүлжээнд хэнтэй ч бүү хуваалц

Нийтэлсэн: Админ 2019-10-07 13:07:06

#Онлайн байхын давуу талуудыг зөв ашиглацгаая

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүн бүрт тэгш боломж олгодог хэрэгсэл бол нийгмийн сүлжээ юм. Үүнийг  ашиглан  хэн ч, хэзээ ч,  хаана ч, хэнтэй ч нэгэн зэрэг холбогдох боломжтой. Та алс хол байгаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дэргэдээ байгаа юм шиг ярилцаж, бусад хэн нэгэнтэй сонирхол, зорилгын хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж байгаа нь мэдээллийг технологийн үр шимийг хүртэж байгаа хэрэг юм.

#Нийгмийн сүлжээний соёлыг хэвшүүлцгээе

Бие биенээ дайрч доромжлохгүй, зөв боловсон үг хэллэг хэрэглэж, бусдад хүндэтгэлтэй хандах нь нийгмийн сүлжээний хэрэглэээний соёл юм. Хүн бүрийн хандлага, харах өнцөг өөр өөр тул таны нийтэлсэн бүхэн бусдад таалагдах албагүй, бас бусдын санаа бодол ч таны сэтгэлд нийцэхгүй байж болно. Тиймээс соёлтой хэрэглээг яг одоо өөрөө эхэлцгээе.

#Мэдээллийн технологийг өөрийн хөгжилд боломж болгон ашиглацгаая

Дэлгэцний ард суугаад л гадаад улс орны хэл, соёлоос суралцаж, дэлхийн боловсролыг ч гэрээсээ олж авч болно. Алдартай хэн нэгний лекцийг сонсож, сонирхдог дуртай зүйлийнхээ чиглэлээр гүнзгийрүүлэн судлахад цахим орчинд танд мэдээллийн эх үүсвэр болох тул өөрийгөө боловсруулахад, хөгжүүлэхэд, чадваржуулахад боломж болгон ашиглацгаая.

-->