Есдүгээр сарын нэгнээс өмнө 18 сургууль, 35 цэцэрлэг ашиглалтад орох боломжтой

Нийтэлсэн: Админ 2019-08-07 13:38:59

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Жилийн жилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал нийгэмд асуудал үүсгэдэг билээ. Энэ жил ч бас асуудал болох нь тодорхой аж.

Гэхдээ энэ оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө нийслэлд 18 сургууль, 35 цэцэрлэг, 5 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 9190, цэцэрлэгийн хүчин чадлыг 5895-иар нэмэгдүүлэх урьдчилсан гүйцэтгэлтэй ажиллаж байгаа талаар  албаны эх сурвалж хэллээ.