Сибирийн түймэрт 2400 гал сөнөөгч ажиллаж байна

Нийтэлсэн: Админ 2019-07-31 12:59:24

ОХУ-ын Сибирь, алс дорнод, хойд туйлын бүсээр 3 сая орчим га газар түймэрт автаад байна. Түймрийг зогсоохоор 2400 гал сөнөөгчид ажиллаж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ. Энэ түймэр цаашид Аляскаар дамжин Канад, АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч болзошгүй байгаа юм.

Энэ онд ОХУ-ын 11 сая га газар нутаг ой хээрийн түймэрт автсан бөгөөд энэ нь дэлхийн дулаарлыг түргэсгэх, хойд туйлын мөсийг улам эрчимтэй хайлахад нэрмээс болж буйг эрдэмтэд хэлж байна.

Уг түймрийн утаа өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотод илт мэдэгдэж эхэлсэн. Өнөө өглөөний байдлаар агаарын чанарын индекс дунджаар 140 буюу бага зэргийн бохирдолтой байна.