130.000 тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

Нийтэлсэн: Админ 2019-07-26 11:50:02

Улаанбаатар хотын гэр хорооллын 220.000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар 130 гаруй мянган тонн түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Нийслэлийн айл өрхүүд галалгааны улиралд 1,2 сая тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий.

Түүний нүүрсний энэ хэрэглээг 600.000 тонн сайжруулсан шахмал түлшээр хангах боломжтой гэсэн эрдэмтэд тооцож буй юм. Энэ нөөцийг бүрдүүлэхийн тулд Тавантолгой түлш ХХК хоногийн 24 цаг тасралтгүй гурван ээлжээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 6 шугам ажиллаж байгаа бол үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал үйлдвэрлэлийн шугамуудыг нэмэгдүүлж, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ ч нэмэгдэнэ гэсэн үг. 

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гэр хороололд гэрээт 500 цэгээр дамжуулан худалдаалах бөгөөд үнийн хувьд тогтвортой байна. Тухайлбал 25 кг-аар савлагдсан түлш 3750 төгрөг байх бол 1 тн нь 150.000 төгрөгийн үнэтэй байна.