Автозамын чиглэлд өөрчлөлт орно

Нийтэлсэн: Админ 2019-07-25 11:20:14

Нийслэл хотын таван автозамын ачааллыг бууруулах үүднээс нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон. Энэ талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Тээврийн цагдааагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хичээлийн шинэ жил эхэлж, автозамын хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө уг өөрчлөлтийг хийж, жолооч нарыг дасгах гэж буйгаа онцолсон юм.

Автозамын чиглэлд дараах чиглэлд өөрчлөлт орно. Үүнд, Чингэлтэй дүүргийн гурав, Баянзүрх дүүргийн хоёр хэсэгт авто замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгох зохицуулалт хийх аж. III, IV хорооллын дундах таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Зургаар харуулбал,

1.Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замыг

 

2. Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим зам

 

3. Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын баруун болон урд гудамж

 

4. Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын баруун болон урд гудамж

 

5. Чингэлтэй дүүрэг, Теди төвийн зүүн талын зам болон Найман шаргын зүүн талын зам