Өнгөрсөн сард 124 хүн үйлдвэрлэлийн осолд оржээ

Нийтэлсэн: Админ 2019-07-22 12:47:53

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого хагас жилд 136 бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 124 нь үйлдвэрлэлийн осол, 12 нь хурц хордлого байна. Нийт осолдогчдын 39 нь эмэгтэй байгаа аж. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгаан нь  голчлон унасан, бүдэрсэн, хальтирсан болон xортой бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртжээ.

Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 22.1 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11 хувь нь усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт гарчээ. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 42.6 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 17 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 12.5 хувь нь мэргэжилтэн, 11.8 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 11  хувь нь бусад мэргэжилтэй, 5.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байсан байна.