
Apple шинэ эможи гаргалаа
Уламжлал ёсоор Apple ирэх есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах учиртай.Үүний угтал болгон Дэлхийн эможийн өдөрт зориулан шинэ дүрст тэмдэгтээ танилцуулжээ.Технологийн аварга компани энэ удаад хэрэглэгчдийнхээ сэтгэлзүйд нийцүүлсэн тэмдэгт гаргахаар зорьсон байна.Тухайлбал хосуудыг илтгэсэн эможи зөвхөн эсрэг хүйстнүүдийн харьцааг илэрхийлдэг байсан бол одоо ижил хүйс, тэрчлэн арьсны өнгийг ч солих боломжтой 75 хувилбартай болж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой тэргэнцэртэй хүн, сонсголын аппарат, хиймэл гар хөл гэсэн тэмдэгтүүд ч нэмэгдэнэ. "Хоол хүнс" төрөлд харин вафли, цөцгийн тос, сармисны эможиг оруулжээ. Энэтхэг бүсгүйн сари, хамгаалалтын хантааз, усны хувцас ч эможийн гэр бүлд багтлаа.