Д.Батцогт: АН-аас М.Чинболдыг хассан нь надтай огт хамаагүй

Нийтэлсэн: Админ 2019-06-20 15:33:00

Сонгинохайрхан дүүргийн АН-ын дүүргийн намын хорооны гишүүдийн ээлжит хурал “Royal house”-д боллоо.


Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүргийг гүйцэтгэж буй Д.Батцогтоос энэ талаар тодруулсан юм.

Тэрбээр “АН-д болохоо байсан зүйл байхгүй. Өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Би үүнийг зарим улс төрийн хүчнээс зориуд зохион байгуулалттай хагалан бутаргах үйл ажиллагаа гэж харж байна. АН хуулийн засаглалын төлөө явдаг нам. Ингэж явж байгаа учраас нам дотроо дүрмийн засаглалыг бий болгохын тулд явах ёстой. Энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар зарим нэг бэрхшээл зовлон гарна. Хувь хүнтэй холбоотой бэрхшээл ч гардаг. АН-аас М.Чинболдыг хассан нь надтай огт хамаагүй.

С.Эрдэнэ даргын шийдвэрээр намаас хассан. Надаас ямар ч хамааралгүй зүйл” хэмээн тайлбарлалаа.

 

Б.Гэрэл