“The Hu" хамтлагийн анхны пянз худалдаанд гарлаа

Нийтэлсэн: Админ 2019-06-07 12:59:07

Монголын алдарт “The Hu" хамтлагийн анхны пянз худалдаанд гарчээ. Тэдний анхны пянзанд алдартай хит дуу болох "Wolf totem", "Yuvu yuve yu" тэргүүтэй нэг талдаа хоёр нийт дөрвөн дуу багтаж буй ажээ.

Дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан энэ сарын 4-нд аялан тоглолтоор Европ тивийг зорьсон.  “The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх бөгөөд Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлжээ.

Одоогийн байдлаар Герман улсын таван хотод хийх тоглолтын билет дууссан сурагтай. “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу "Billboard Chart"-ийн  “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтжээ. Энэхүү дуу нь "Billboard Chart"-ийн  22 дугаар байрт жагссан байна. Үүгээр зогсохгүй “Hard Rock Digital Song” төрлийн “Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.