"Талын хөх чоно"-нуудаа дэмжицгээе

Нийтэлсэн: Админ 2019-06-06 9:02:00
 

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссалам багтай өнөөдөр 17:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд хийнэ. Манай шигшээ баг өнгөрсөн сарын 21-30-нд Тайланд улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирсэн. Харин өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-д бэлтгэл хийжээ.

Б.Сүх

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх