Монголын сагсчид Америкийн эсрэг тоглоно

Нийтэлсэн: Админ 2019-06-06 8:00:00

ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аваргa шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд явагдах аж. Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн хувьд хэсэгтээ хоёр хожилтой хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Манай баг 18:30 минутаас Гүржийн шигшээ багтай тоглох бол 20:30 минутаас Америкийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтыг хийх юм.

Дашрамд эрэгтэй шигшээ багийн тамирчдыг Ш.Энхийн-Од хоёр тоглолтын оноо авалтаар 22 оноотой тэргүүлж байна.

А.Сонор