Дипломатууд хар тамхины хэргээр саатуулагдсанаар Р.Болдын мөрөөдөлд цэг тавив

Нийтэлсэн: Admin 2019-06-06 8:01:00

Монголын хоёр дипломатч Чех-Германы хилийн ойролцоо хар тамхи тээвэрлэж байгаад саатуулагдсан дуулианыг өчигдөр ХБНГУ-ын хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хоёр дипломатч нь 70 кг героин автомашиныхаа тээшинд тээвэрлэж байгаад ХБНГУ-ын цагдаад баригдсагн юм. Өдгөө Монголын хоёр дипломатч ХБНГУ-ын Дрезден хотод саатуулаад байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт 11 хүртэл жилийн ял оноодог тухай зарим хэвлэл онцолсон.

Бидэнд олдсон мэдээллээр энэ хоёр дипломатч нь БНТУ-д Монгол Улсын төлөөлөн суугаа хүмүүс ажээ. Бүр тодруулбал БНТУ-ын Истанбул хот дахь Монголын Ерөнхий консулын газрын ажилтнууд юм байна.

Турк улсад Монголоо төлөөлөн суугаа дипломатууд ийн хар тамхины хэрэгт холбогдсоноор Элчин сайд Р.Болдын мөрөөдөлд цэг тавих шиг боллоо. Учир нь хэзээ мөдгүй Элчин сайдаар ажиллах хугацаа нь дуусч байгаа түүнийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдоно гэсэн бор шувуу  саарал ордноор нисч байсан билээ.

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан түүнийг дахин энэ албанд ирнэ гэхэд эргэлзэх хүмүүс тийм олонгүй байв. Харин Турк дэх Монголын дипломатууд ийм хэрэгт холбогдсоноор Р.Болд сайд эргээд тийм өндөр албан тушаал мөрөөдөх “эрхгүй” болох шиг боллоо.

А.Болд