Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болж байна

Нийтэлсэн: Админ 2019-06-05 11:26:32

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн үеийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалт нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд  эхэллээ.

Сургалтад ОБЕГ, НОБГ болон аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэлийн 30 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, аж ахуйн нэгж, байгууллагын түвшний гамшгийн удирдлагын тогтолцоо, компанийн засаглалын хүрээн дэх гамшгийн удирдлагын үүрэг хариуцлагын зааг ялгаа, бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын гамшгийн асуудлаар хүлээх үүрэг, хариуцлага, хамтран ажиллах хүрээнд тавигдах шаардлага, ажлын уялдаа зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн өгөгдсөн цагийн байдлаар гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах штабын дадлагыг хийх тус сургалт энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх