Цэргийн наадамд Архангай, Увс аймгийн бөхчүүд хамгийн олон түрүүлжээ

Нийтэлсэн: Админ 2019-06-04 13:04:25

Үндэсний бөхийн цол, чимэг олгох бүх цэргийн наадам энэ сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд болно. Цэргийн наадам 1992 онд анх болоход улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж, цэргийн заан Ч.Ганбаатар залуу бөх байхдаа үзүүрлэж байв.

Энэ наадамд түрүүлж байсан өдгөөгийн том цолтон гэвэл дархан аварга Г.Өсөхбаяр (1995 он), аварга Ч.Санжаадамба (2008), С.Мөнхбат (2009), гарьд Н.Ганбаатар (2006) нар бөгөөд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх цэргийн арслан Г.Жамбалдоржоос бусад нь улсын цол хүртсэн байдаг. Тэгвэл тус барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх нь дархан аварга Г.Өсөхбаяр, харцага А.Бямбажав, начин Д.Цогзолдорж нар тус бүр хоёр түрүүлж байжээ.

Энэ барилдаанд хамгийн олон түрүүлсэн аймгаар Архангай (6), Увс (4), Говь-Алтай (4), Өвөрхангай (3) бичигдэж байна.

 

Б.Гэрэл

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх