МАН: Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэмжлээ

Нийтэлсэн: Админ 2019-06-03 13:38:48

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилгоо, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ.

Намын бүлгийн шийдвэрээр Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуссан учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж буй Г.Баясгаланг санал болгосон байна. Үүнийг МАН-ын бүлэг дэмжсэн талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.