Өнөөдөр болох үйл явдлын тойм

Нийтэлсэн: Админ 2019-05-24 9:23:41

08.00

ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнд “Усны салбарын хөгжилд мэргэжлийн байгууллагуудын оролцоо” уулзалт болно.

09.00

  • “Туушин” зочид буудалд "Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөө" боловсруулах зорилго бүхий "Боловсролын салбарын судалгаа" хэлэлцүүлэг болно. Утас: 99012549
  • “Бишрэлт” зочид буудалд “Эрүүл мэндийн тэгш байдал ба салбар дундын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно. Утас: 94947115

10.00

  • Багш хөгжлийн ордонд Ерөнхий боловсролын сургуулиудын эмч, нийгмийн ажилтнуудыг сүрьегээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх сургалтад хамруулна.

11.00

  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал болно.
  • Мишээл Экспо төвд “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт болно.

11.40

  • Мишээл Экспо төвд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдовт БНСУ-ын Бусан хотын "Кандун" эмнэлгийн Элчийн батламж гардуулах ёслол болно.

12.00

  • "АСА цирк"-ийн гадна талбайд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны нээлт болно.
  • Үндэсний мэдээллийн төвд Халх голын ялалтын 80 жилийн ойн ёслолыг зохион байгуулах Дорнод аймгийн ажлын баг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.