МАН-ын бүлэг хуралдаж байна

Нийтэлсэн: Админ 2019-05-20 11:12:08

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна.  Хуралдаанаар  энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. Өнгөрсөн Баасан гаригийн үдээс хойш тус намын бүлэг болон Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ.

Харин  УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд  өнөөдөр /2019.05.20/ 11.30 цагт талийгаачийн нас барсан газар  хүндэтгэл үзүүлэх аж.