“Google” корпораци “Huawei”-тай хамтын ажиллагаагаа зогсооно

Нийтэлсэн: Админ 2019-05-20 10:31:00
 

 

Хэд хоногийн өмнө АНУ-ын Засгийн газар Хятадын “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсан. Үүний дараа “Google” корпораци тус компанитай хамтын ажиллагаагаа зогсоож байгаа тухай зарлажээ.

Харин Хятадын компанийн зүгээс “Google”-ийн технологи болон програм хангамжид нэвтрэх эрхийг нь хязгаарлах юм байна. Өөрөөр хэлбэл, “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг “Huawei”-н төхөөрөмжүүд хүлээж авах боломжгүй болох юм.

Мөн АНУ-ын Худалдааны яам “Huawei” болон түүний 70 салбарыг улсынх нь үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн хар жагсаалтад оруулахаар төлөвлөжээ.