Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаалаа

Нийтэлсэн: Админ 2019-05-13 9:51:30
 

 

Энэ сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд Яармагийн шинэ гүүрний өнгө хучилтын ажил хийгдэхтэй холбоотойгоор дараах хэсгүүдийн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон тухай Тээврийн цагдахгийн албанаас мэдээллээ.


Тодруулбал, Чингисийн өргөн чөлөөнөөс Яармагийн гүүр хүртэлх зорчих хэсгийн нэг эгнээг хааж, эсрэг урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй болгох аж. Мөн Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж ТЭЦ-3 чиглэлд зорчих хэсгийг хаахаар болжээ.