Орон нутгийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо

Нийтэлсэн: Админ 2019-05-13 9:46:26
 

 

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр орсон цасан шуурганы улмаас нутгийн зүүн урд чиглэлд буюу Дорноговь-Сайншанд, Говьсүмбэр, Замын-Үүд, Хэнтий-Бор Өндөр, урд чиглэлд Өмнөговь, Дундговь аймгуудын автозамын нөхцөл байдал хүндэрч, зарим замууд цасанд боогдоод байна. Мөн нутгийн баруун тийш Өвөрхангай, Баянхонгор аймгийн чиглэлд халтиргаа гулгаатай байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулъя.

Цаг агаарын хүндрэлтэй байдлын улмаас Улаанбаатар Дорноговь-Сайншанд-Улаанбаатар, Хэнтий-Бор-Өндөр-Улаанбаатар, Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар, урд чиглэлд Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций-Улаанбаатар, Өмнөговь-Улаанбаатар-Өмнөговь-Цагаанхад-Улаанбаатар зэрэг чиглэлийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо. Ѳмнөговь-Цогтцэцийгээс гарах зорчигч тээврийн автобуснуудыг маргааш ѳглѳѳ болтол зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна.