Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томиллоо

Нийтэлсэн: Админ 2019-05-09 15:25:10

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай саналыг хэлэлцлээ.


Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Түүний оронд Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, томиллоо.

Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй.

-Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч

-Нийслэлийн татварын газарт улсын байцаагч

-Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга

-Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга

-Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, -эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга

-Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан юм.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх