Налайхын замд хурд хэтрүүлснээс хайрга чулуу үсрэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна

Нийтэлсэн: Админ 2019-05-08 11:02:26

 

Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх  20.9 км авто замын ажил үргэлжилж байна.

Тус чиглэлд бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа бөгөөд хурд хэтрүүлсэн тохиолдолд хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлүүд их гарч байгаа юм байна.

Тиймээс тус замаар хурд хэтрүүлэхгүй явахыг анхааруулж байна. Мөн замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал байгаа тул усалгааг тогтмол хийж ажиллаж байна.

 

Авто замын хөгжлийн газар