Үндэсний аудитын газрын даргаар Д.Занданбатыг томилохыг дэмжлээ

Нийтэлсэн: Admin 2019-05-07 13:46:00

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газрын даргад Д.Занданбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өнгөрөгч долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс үүдэж дараагийн даргыг томилох асуудал тавигдсан юм. Ингээд байнгын хорооны гишүүдийн 92.3 хувийн саналаар Д.Занданбатыг Үндэсний аудитын газрын даргад томилохыг дэмжлээ.