Нарантуул-Энхтайвны гүүр чиглэлийн авто замд дараах байдлаар зохицуулалт хийлээ

Нийтэлсэн: Админ 2019-05-04 13:37:45
 

 

Энэ сарын 18-ны өдар хүртэл Замын цагдаагийн баруун урд уулзвар буюу  Нарантуулаас Энхтайвны гүүр, Энхтайвны гүүрнээс Нарантуул чиглэлийн авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлалаа. Ингэхдээ зөвхөн 22.00-06.00 цагуудын хооронд хаах юм.

Уг бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Замын цагдаагийн баруун урд уулзварын зорчих хэсгийн нэг эгнээг хязгаарласнаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн ба бүтээн байгуулалтын ажил дуустал иргэд та бүхнийг хүлээцтэй хандаж, байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.

 

 

Тээврийн Цагдаагийн алба