Дүүргийн Засаг даргын Тамгын газраас гавьяаны амралтад гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн: Админ 2026-09-28 15:24:00

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас гавьяаны амралтад гарсан 170 орчим ахмад бий. Эдгээр ахмадууддаа Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээг Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх Ахмадын зөвлөл хамтран зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ахмадын зөвлөлийг 2026 оны 01 дүгээр сард байгуулж, ахмадын сантай болон үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Арга хэмжээний үеэр ахмадын зөвлөлөөс 2026 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн энэ онд төрийн дээд одон медалиар шагнуулсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.