ИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн хуралдаан боллоо
Дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2025 оны 2 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
-ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэд даргыг сонгох тухай
-ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай асуудлуудыг Зөвлөлийн дарга Г.Даваацэцэг танилцуулан хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрүүл мэнд, боловсрол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.




